ЕВРОФАРМ ХХК

Хэрэглэгч та бүхний эрүүл амгалан амьдрал бид бүхэнд аз жаргал бэлэглэдэг.

Афродите

Афродита нь гоо үзэсгэлэн, хайр дурлал, шунал тачаалын сахиусан тэнгэр бөгөөд бүх дагинас охин тэнгэрүүдийн дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь байжээ.

ОБЛИЖЕ

Мэргэжлийн салоны байгалийн гаралтай бүтээгдэхүүн

АФРОДИТЕ

Афродитаг хайр дурлалыг биеэр мэдрэх мэдрэмжийг төлөөлдөг гэж үздэг.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.

Monday, December 10, 2012

Медопред

Шок, коллапс, бөөрний дайврын цочмог дутагдал, гуурсан хоолойн багтраа, хэрх, хайрст үлд, тулай, нурууны үений үрэвсэл, улаан чоно яр, элэгний үрэвсэл, ком, цусны чихэр багадах, намарс, загатнаа, нүдний эвэрлэг, солонгон бүрхүүлийн үрэвсэл, шархлааны үед хэрэглэнэ.

Тавер

Хэсэгчилсэн болон ерөнхий уналтын үед, гурвалсан мэдрэлийн өвдөлт, сэтгэл уналтын хам шинжийн үед хэрэглэнэ.

Медаксон

Амьсгалын замын халдварууд, арьс зөөлөн эдийн халдварууд, шээс бэлгийн замын халдварууд, яс үений идээт замын халдварууд, хэвлийн хөндийн халдварууд, цусан үжлийн халдварууд, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үед, цочмог менингит, дунд чихний үрэвсэл, хагалгааны өмнө халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

Saturday, November 3, 2012

ХӨЛИЙН СКРАБ

Үйлчилгээ:
Хөлийн хуурайшиж эвэршсэн арьсыг зөөллөн сэргээж толигор болгож таатай мэдрэмжийг төрүүлнэ.
Хэрэглэх заавар:
Угаасан хөлийн арьсандаа 30 секунд орчим зөөлөн үрж, эвэршсэн арьсыг гуужуулж хэрэглэнэ.

ХОРГҮЙЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХӨЛИЙН ТОС

Хөлний арьсыг чийгшүүлэн зөөлрүүлж масссаж хийх үед арьсны гүнд нэвтрэн орж бохирдол болон нян, хорт бодисыг биеэс гадагшлуулж сэргээх үйлчилгээтэй.

Цорын ганц уудаг цайр


Ханиадны эсрэг цэвэр байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
Гриповитын үндсэн бүрэлдэхүүнд:    Витамин С болон цайр багтана.
Витамин С -г Ганьдгарын жимсгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүдний хуурай ханд, Гибискус-каркадэ цэцэгнээс гаргаж авдаг. 
Ганьдгарын жимсгэнэ
Ганьдгарын жимсэнд Витамин С, А, антоциан, рутин, флавнойд, самбунигрин, вибурины хүчил, сахар, пировиноградын хүчил, пектин, аргаах бодис, эфирийн тос магни, кали, кальци, фосфор, цайр, төмөр агуулагддаг бөгөөд Европын уламжлалт анагаах ухаанд шээс хөөх, халуун бууруулах, аргаах, бөөлжилт намдаах,  ханиадны эсрэг маш эртнээс хэрэглэж ирсэн түүхтэй. Энэ жимс нь хүний дархлалын  эсийн ажиллагааг эрчимжүүлж дархлааг сайжруулах, антиоксидант, үйлчилгээтэй тул вирусын гаралтай  ханиад томуу, ЗСС-ны өвчин, хавдар, харшлын үед хэрэглэдэг.
Бөөрөлзгөнө
Бөөрөлзгөнөд Витамин С, А, К, В1, В2, В3 фолийн хүчил, магни, кали, кальци, төмөр, Фосфор, цайр, болон шоргоолжны, салицилын хүчил, фитостерин , антоциан, цианидин,  полисахарид агуулагддаг бөгөөд бодисын солилцоог эрчимжүүлж, хөлсний булчирхайн шүүрлийг идэвхижүүлнэ. Шээс ялгаралтыг сайжруулж, биеэс хүчил, давсыг гадагшлуулна. Салицилын хүчил нь халдваргүйжүүлэх, халуун бууруулах, хөлөргөх, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. 
Үхрийн нүд
Үхрийн нүдэнд Вит С, Р, К, В5, В1, В2, В3, антоциан, флавнойд, сахар, пировиноградын хүчил, пектин, аргаах бодис, эфирийн тос магни, кали, кальци, фосфор, цайр, төмөр, фитостерин, антоциан гамма линолины хүчил, агуулагддаг бөгөөд Артерийн даралтыг бууруулах, ЗСС-ны үйл ажиллагааг сайжруулах, хоолны дуршил нэмэгдүүлэх, хөлөргөх, шээс хөөх, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Энэ  жимсийг бодисын солилцооны өөрчлөлт, цус багадалт, артерийн даралт ихдэлт,  элэгний өвчин, ханиад томуу, витамины дутагдлын үед хэрэглэнэ.
Гибискус-каркадэ
Гибискус сабдарифад хүний биед зайлшгүй шаардлагатай аминхүчлүүд, амархан шингэдэг нүүрс ус, витаминууд, нимбэгний хүчил, антоцианин, госсипетин, гибиссин, полисахаридууд агуулагддаг.
Жамба цэцэг буюу каркадэ нь:  Биеийн дархлааг сайжруулах, даралтыг хэвийн болгох, шээс хөөх, цөс хөөх, цус шингэрүүлэх, элэг хамгаалах, судасны хананы нэвчимхий чанарыг багасгаж, судасны ханыг бэхжүүлэх, хорт бодисыг биеэс гадагшлуулах, цусанд спиртийн шимэгдэлтийг бууруулж, шартах хам шинжийг бууруулах  үйлдэлтэй. Мөн мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж ирсэн.
Найрлага:
Гриповита
  • Витамин С 60 мг
  • Цайр 15 мг
Гриповита жуниор
  • Витамин С 50мг
  • Цайр 7,5 мг
Давуу тал:
  • Усанд найруулж уудаг цайр агуулсан витамин С
  • Цайр нь бие махбодийн дархлалын тогтолцоог дэмжиж, эсэргүүцлийг сайжруулна.
  • Суулгалт өвчний үндсэн эмчилгээнд хэрэглэнэ.
  • Витамин С нь угаарын хий ихээр задалдаг тул агаарын бохирдол ихтэй хот суурин газар амьдардаг хүмүүст  өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.
 Хэрэглэх арга:
1 уут цайг аяганд хийж дээр нь буцалсан ус хийж сайтар хандлан ууна.
Хадгалалт:
Хуурай харанхуй газар 10-25 С температурт хадгална. Хүүхдээс хол байлгана.
Үйлдвэрлэгч : Natur Produkt. Zdrovit  эмийн компани. Польш улс

МИНИЙ ХҮҮХЭД ЭРҮҮЛ БАС УХААНТАЙ


Хэрэглэх заалт:
  • Төмөр дутагдлын цус багадалттай үед
  • Суурь эмгэгтэй хүүхдийн дархлааг сайжруулах
  • Диатезтэй  хүүхдийн амин дэмийн дутагдлыг нөхөх 
  • Хоолны дуршилыг нэмэгдүүлэх зорилгоор
  • Хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдэд анхаарал ой тогтоолтыг сайжруулах
  • Рахитын үед илрэх шинж тэмдгийг багасгах зорилгоор
Мультивитамол /Multivitamol/    1+ /250мл сироп/
Найрлага: 100 гр бэлдмэл дэх идэвхитэй бодисын агууламж

НэрАгууламж
Төмөр10 мг
Витамин А180 ОУН
Витамин D312.5 мкг
Витамин B14 мг
Витамин B25 мг
Витамин B65 мг
Витамин B122.5 мкг
Витамин E30 мг
Никотинамид50 мг
Пантенол25 мг
Витамин С300 мг

Туслах бодис: 
Макрогол, пропилен гликоль, цитрусын хүчил, калийн сорбит, тоорны үнэр оруулагч, чихрийн сироп, цэвэршүүлсэн ус 
Онцлог нь: Бага насны хүүхдийн цус багадалтанд эмчилгээний зорилгоор хэрэглэхэд тохиромжтой бөгөөд диатезтэй хүүхэд уухад атопик дерматитын шинж болох загатнаа, тууралт,  хаван үүсгэхгүй давуу талтай.
 Хэрэглэх арга:
  • 1-5 насны хүүхэд 10-15мл хоногт 2 удаа
  • сургуулийн насанд 15-30мл өдөрт 2 удаа ууна.
Мультивитамол /Multivitamol/    1+   (500мл) сироп
Найрлага:

НэрАгууламж
Төмөр1,5 мг
Витамин С25 мг
Витамин B39 мг
Витамин B53 мг
Витамин В10,5 мг
Витамин B20,8 мг
Витамин B60,7 мг
Витамин B122.5 мкг
Витамин E2 мг

Хэрэглэх арга ба тун:  
1-3 насанд  хоногт 5 мл-ээр 1 удаа ууна. 
Мультивитамол 3+ (шахмал) 
Найрлага:

НэрАгууламж
Витамин С30 мг
Ниацин7 мг
Витамин Е3,5 мг
Пантотены хүчил1,7 мг
Витамин В60,7 мг
Рибофлавин0,65 мг
Тиамин0,55 мг
Витамин А250 ug
Фолацин100ug
Биотин25 ug
Витамин Д32,5 ug
Витамин В121,25 ug
Кальци60 мг
Магни11,25 мг
Төмөр0,75 мг

Хэрэглэх арга ба тун:             
Хоногт 1 шахмалаар 1-2 удаа ууна. Уустал нь хүлхэж хэрэглэвэл үр дүн илүү сайн.
Мультивитамол 7+   
Нимбэг, жүрж болон бөөрөлзгөний амт оруулсан  20 ширхэг уусдаг шахмал 
Найрлага:

НэрАгууламж
Витамин С60 мг
Ниацин18 мг
Витамин Е10 мг
Пантотены хүчил6 мг
Витамин В62 мг
Рибофлавин1,6 мг
Тиамин1,4 мг
Фолацин200ug
Биотин150 ug
Витамин В121 ug
Магни150 мг
Төмөр5 мг

Хэрэглэх арга ба тун:             
Өдөрт 1 шахмалыг 1 аяга усанд уусгаж ууна.
Хадгалалт:
Тасалгааны хэмд, хүүхэд хүрэхгүй газар, харанхуй нөхцөлд хадгална. Чийгнээс хамгаалах шаардлагатай. Бэлдмэл нь өдөр тутмын хоолны хэрэгцээг орлохгүй.
Савлалт:
20 ширхэг хөөсөрдөг хавтгай. 

МАГНИ ФОРТЕ


Давуу тал:
  • Уг бэлдмэлийг усанд уусгаж уудаг тул бие махбодид сайн шимэгдэж насанд хүрэгчдийн  хоногийн хэрэгцээг хангадаг.
  • Магни ба В6 хамгийн тохиромжтой тунгаар агуулсан магни дутагдалыг нөхөж өгдөг.
  • Витамин В6 ходоод гэдэсний замаар магни шимэгдэлтийг нөхөж ингэснээрээ эсэд магни нэвтрэхэд болон хадгалагдахад нөлөөлнө.
  • Сахар агуулаагүй тул сахарын шижинтэй хүмүүст хэрэглэх боломжтой.
Магни ба жирэмслэлт
Жирэмсэн эхүүдийн хувьд бие организмд магни дутагдвал жирэмсний эрт болон хожуу үеийн хордлогууд үүсэх, ихсийн дутмагшил, өөрөө аяндаа зулбах, дутуу төрөх, ургийн дотоод халдвар, хүчилтөрөгчийн архаг дутмагшил, бага жинтэй хүүхэд төрөх гэх мэт аюултай үр дагавартай байдаг. Төрөлтийн үед магнийн хэмжээ бүр их багасдаг. Төрсний дараа магни дутагдал 60% - д хүрдэг. Магниг В6-тай хэрэглэх шаардлагатай. Ингэснээр умайн булчингийн тонус хэвийн болно. 
Уул уурхай болон хүнд ажил хийдэг хүмүүст
Хүнд хортой нөхцөлд ажиллагсад / ялангуа уул уурхай, дулаан болон цахилгааны станц, хүнд металл химийн бодистой харьцдаг хүмүүс /  магни дутагдалд илүү өртдөг. Оюуны хэт ачаалалтай компьютерын ард байнга суудаг хүмүүс магни ихээр алддаг учир стресст илүү өртдөг гэсэн судалгаа бий.  
Настай хүмүүст
Настай хүмүүст магни дутагдсанаас нойр хямрах, бухамдах, арьсны янз бүрийн загатнаат эмгэгт  илүү өртдөг байна. Мөн даралт бууруулах эм болон шээс хөөх бэлдмэлийг  удаан хугацаагаар ууснаас үүсэх шөрмөс татах шинжийг бууруулдаг.
Магнум фортегийн онцлог
Магнум форте нь 1 капсулдаа 300 мг магни лактат болон 5 мг витамин В6 агуулдаг. Магни лактат нь органик нэгдэл учраас бие махбодид илүү сайн шимэгддэг био хүртэхүй өндөр байдаг бол Витамин В6 нь  магни шимэгдэлтийг гэдэсний ханаар нэвтрүүлж цусанд зөөвөрлөж өгдөг. Мөн тархины цусны бичил  эргэлтийг сайжруулж өгдөг онцлогтой.
Магнум форте өдөрт 1 удаа уухад хоногийн тунг бүрэн нөхнө. 
Хэрэглэх арга:
Шипучи магни: 1 шахмалыг 1 аяга усанд хийж уусгаад хоолны дараа ууна. Өдөрт 1 удаа хэрэглэнэ.
Капсултай магни: 1 капсулыг өдөрт 1 удаа бага зэрэг усаар даруулан ууна.