21-р зууны чимээгүй тахал гэж нэрлэгдсэн яс сийрэгжих эмгэг нь зүрх судасны эмгэгүүд, хорт хавдар, гэмтлийн дараа дөрөвдүгээрт ордог эмгэг юм. Яс сийрэгжих эмгэг нь залуужиж байгаа бөгөөд бидний амьдралын хэв маягтай холбоотой гэж үздэг.
Нөлөөлөх хүчин зүйл:
- Хийжүүлсэн ундаа
- Удамшил
- Архи, тамхи хэрэглэх
- Дааврын бэлдмэл ихээр хэрэглэх
Эрсдэлт бүлэг:
- 30 аас дээш насны хүмүүс
- Цэвэршиж буй эмэгтэйчүүд
- Бамбайн булчирхайн эмгэгтэй хүмүүст (кальцитонин даавар дутагдлаас)
- Өсвөр насны хүүхдүүд (кальци хэрэгцээ ихэссэнээс)
Остеопороз гэж юу вэ?
Кальци дутагдсанаас ясны эдийн матрикс хэврэгших процесс юм. Эрүүл хүн 30 нас хүртэл кальцийг биедээ хуримтлуулдаг ба түүнээс дээш кальцийг алдаж эхэлдэг тул өдөр тутам нөхөх шаардлагатай байдаг. Хүний ходоод гэдэсний кальцийг 1 удаад шимэгдүүлэх чадамж 500-600 мг байдаг. Иймд тохирох тунгаар ууж хоногийн хэрэгцээгээ нөхөх шаардлагатай.
№ | Нас | Хоногийн тун |
1 | 6-12 сар | 600мг |
2 | 1-3 нас | 800мг |
3
| 4-9 нас | 1000мг |
4 | 10-17 нас | 1600мг |
5 | 18-30 нас | 1000мг |
6 | 30-45 нас | 1200мг |
7 | 45-аас дээш насныхан | 1400мг |
Хэрэглэх арга: 1 шахмалыг 1 аяга усанд хийж уусгаад хоолны дараа ууна. Өдөрт 1-2 удаа хэрэглэнэ.
0 comments:
Post a Comment