Saturday, November 3, 2012

Цорын ганц уудаг цайр


Ханиадны эсрэг цэвэр байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
Гриповитын үндсэн бүрэлдэхүүнд:    Витамин С болон цайр багтана.
Витамин С -г Ганьдгарын жимсгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүдний хуурай ханд, Гибискус-каркадэ цэцэгнээс гаргаж авдаг. 
Ганьдгарын жимсгэнэ
Ганьдгарын жимсэнд Витамин С, А, антоциан, рутин, флавнойд, самбунигрин, вибурины хүчил, сахар, пировиноградын хүчил, пектин, аргаах бодис, эфирийн тос магни, кали, кальци, фосфор, цайр, төмөр агуулагддаг бөгөөд Европын уламжлалт анагаах ухаанд шээс хөөх, халуун бууруулах, аргаах, бөөлжилт намдаах,  ханиадны эсрэг маш эртнээс хэрэглэж ирсэн түүхтэй. Энэ жимс нь хүний дархлалын  эсийн ажиллагааг эрчимжүүлж дархлааг сайжруулах, антиоксидант, үйлчилгээтэй тул вирусын гаралтай  ханиад томуу, ЗСС-ны өвчин, хавдар, харшлын үед хэрэглэдэг.
Бөөрөлзгөнө
Бөөрөлзгөнөд Витамин С, А, К, В1, В2, В3 фолийн хүчил, магни, кали, кальци, төмөр, Фосфор, цайр, болон шоргоолжны, салицилын хүчил, фитостерин , антоциан, цианидин,  полисахарид агуулагддаг бөгөөд бодисын солилцоог эрчимжүүлж, хөлсний булчирхайн шүүрлийг идэвхижүүлнэ. Шээс ялгаралтыг сайжруулж, биеэс хүчил, давсыг гадагшлуулна. Салицилын хүчил нь халдваргүйжүүлэх, халуун бууруулах, хөлөргөх, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. 
Үхрийн нүд
Үхрийн нүдэнд Вит С, Р, К, В5, В1, В2, В3, антоциан, флавнойд, сахар, пировиноградын хүчил, пектин, аргаах бодис, эфирийн тос магни, кали, кальци, фосфор, цайр, төмөр, фитостерин, антоциан гамма линолины хүчил, агуулагддаг бөгөөд Артерийн даралтыг бууруулах, ЗСС-ны үйл ажиллагааг сайжруулах, хоолны дуршил нэмэгдүүлэх, хөлөргөх, шээс хөөх, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Энэ  жимсийг бодисын солилцооны өөрчлөлт, цус багадалт, артерийн даралт ихдэлт,  элэгний өвчин, ханиад томуу, витамины дутагдлын үед хэрэглэнэ.
Гибискус-каркадэ
Гибискус сабдарифад хүний биед зайлшгүй шаардлагатай аминхүчлүүд, амархан шингэдэг нүүрс ус, витаминууд, нимбэгний хүчил, антоцианин, госсипетин, гибиссин, полисахаридууд агуулагддаг.
Жамба цэцэг буюу каркадэ нь:  Биеийн дархлааг сайжруулах, даралтыг хэвийн болгох, шээс хөөх, цөс хөөх, цус шингэрүүлэх, элэг хамгаалах, судасны хананы нэвчимхий чанарыг багасгаж, судасны ханыг бэхжүүлэх, хорт бодисыг биеэс гадагшлуулах, цусанд спиртийн шимэгдэлтийг бууруулж, шартах хам шинжийг бууруулах  үйлдэлтэй. Мөн мэдрэлийн ядаргаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж ирсэн.
Найрлага:
Гриповита
  • Витамин С 60 мг
  • Цайр 15 мг
Гриповита жуниор
  • Витамин С 50мг
  • Цайр 7,5 мг
Давуу тал:
  • Усанд найруулж уудаг цайр агуулсан витамин С
  • Цайр нь бие махбодийн дархлалын тогтолцоог дэмжиж, эсэргүүцлийг сайжруулна.
  • Суулгалт өвчний үндсэн эмчилгээнд хэрэглэнэ.
  • Витамин С нь угаарын хий ихээр задалдаг тул агаарын бохирдол ихтэй хот суурин газар амьдардаг хүмүүст  өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.
 Хэрэглэх арга:
1 уут цайг аяганд хийж дээр нь буцалсан ус хийж сайтар хандлан ууна.
Хадгалалт:
Хуурай харанхуй газар 10-25 С температурт хадгална. Хүүхдээс хол байлгана.
Үйлдвэрлэгч : Natur Produkt. Zdrovit  эмийн компани. Польш улс

0 comments:

Post a Comment