Saturday, November 3, 2012

ЛАЦИУМ ЖУНИОР


Найрлага:
1 уут бэлдмэлд 2 тэрбум бактери агуулсан.
  • Lactobacillus rhamnosus 33%
  • Bifidobacterium longum 33%  
  • Lactobacillus plantarum 34% харьцаагаар агуулсан
Тэжээлт орчин
  • Инулин 500 гр / Инулин нь пробиотик нянгийн тэжээлт орчин болох олигосахарид юм/
Хэрэглэх заалт:
  • Гэдэсний бичил биетний тэнцвэрт байдал алдагдах, ХБЗ-ын хямрал, өтгөн хаталт, гэдэс дүүрэх, дотор муухайрах, бөөлжих
  • Гэдэсний цочмог халдвар / Цусан суулга, вирусын суулгалт /
  • Бүдүүн, нарийн гэдэсний цочмог ба архаг өвчнүүд
  • Гэдэсний савханцраар үүссэн үтрээний үрэвсэл
  • Антибиотик, даавар, туяа эмчилгээний үеийн дисбактериоз
  • Харшлаас урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд
  • Нярайг эрт сүүгээр угжих зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун:
Лациум жуниор
  • 1 уут бэлдмэлийг хайрцагт хавсаргасан хэмжээст аяганд хийн ус, хөхний сүү, тараг , сүү, жүүсэнд найруулж уулгана.
  • +5 хэмд хадгална. 
НасХэрэглэх арга
2 ба түүнээс дээш насанд1 уутаар өдөрт 2 удаа
1-ээс 2 хүртэл насанд1 уутаар өдөрт 1 удаа
0-1 хүртэл насанд1/2 уутаар өдөрт 1 удаа

Савлалт:12 уут
Жин: 48 гр 
Lacium
Найрлага: 1 капсул 540 мг
  • Лактобацилл плантарум 1 тэрбум
  • Инулин 132 мг
Савлалт: 20 ширхэг
Хэрэглэх арга ба тун: 
  • Хоолны өмнө эсвэл хоолтой хамт ууж хэрэглэнэ. Капсулыг задалж хэрэглэвэл ус, хөхний сүү, тараг , сүү, жүүсэнд найруулж уулгана.
  • +15-аас +20 хэмд хадгална. 
НасХэрэглэх арга
Насанд хүрэгсэд1 капсулаар өдөрт 2-3 удаа ууна.
4-өөс дээш насанд1 капсулаар өдөрт 1-2 удаа ууна.
2-оос 4 хүртэл насанд1 капсулаар өдөрт 1 удаа ууна.
0-2 хүртэл насанд1/м капсулаар өдөрт 1 удаа ууна.

Лациум - клиник ажиглалт хийсэн тухай
ЕВРО фармын ЛАЦИУМ эмийн клиник ажиглалтыг ШТЭ-ийн Хоол Боловсруулах Эрхтэн судлалын тасагт элэгний цирроз оноштой хэвтэн эмчлүүлсэн 20, элэгний архаг идэвхитэй үрэвсэл оноштой 10, ходоод дээд гэдэсний хатангиршилт үрэвсэлтэй 5, өтгөн хаталттай 3, бүдүүн гэдэсний шархлаа өвчтэй 2 эмчлүүлэгчид өдөрт 3 ширхгээр 15-20 хоног уулган клиник ажиглалт хийсэн.
Ажиглалтад хамрагдсан эмчлүүлэгчдийн 82%-д нь гэдэс дүүрэлт, 85%-д нь биж хам шинж, 70%-д нь суулгалт, 78%-д нь хэвлийгээр өвдөх, 69%-д нь өтгөн хатах хам шинжүүд багассан төдийгүй 30%-д нь амны тууралт багассан зэрэг эерэг үр дүн ажиглагдлаа. Энэхүү эмийг хоол боловсруулах замын үрэвслийн хүмүүсийн эмгэгтэй эмэн эмчилгээтэй хавсран хэрэглэхэд эерэг үр дүнтэй гэсэн гадаадын судлаачдын судалгааны дүнтэй дүйцэж байна.
Клиник ажиглалтын дүнг ХБЭСТасгийн эмч нар илгээлээ.
2012 оны 05 дугаар сар 30 

0 comments:

Post a Comment